Бидний тухай

Хөх бүрдний эх ХХК нь 2003 онд үүсгэн байгуулагдаж барилгын салбарт засал чимэглэл, барилга угсралт, үйлдвэрлэлийн чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулан өргөжин тэлсээр байна. Бид удирдлага зох

Хөх бүрдний эх ХХК нь 2003 онд үүсгэн байгуулагдаж барилгын салбарт засал чимэглэл, барилга угсралт, үйлдвэрлэлийн чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулан өргөжин тэлсээр байна. Бид удирдлага зохион байгуулалт, ажиллах хүч, материаллаг баазын хувьд бэхжиж, барилга угсралтын ажлыг өөрийн хүч, хөрөнгөнд түшиглэн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн ажиллаж байна.

Барилгын салбарт 20 гаруй жил тасралтгүй ажиллаж мэргэжлийн инженер, архитекторуудын багтайгаар өөрийн болон улсын төсвийн хөрөнгөөр барилга угсралтын 30 гаруй төслийг чанартай хурдан шуурхай хийж гүйцэтгэсэн ажлын арвин туршлагатай чадварлаг хамт олон юм.

Мөн манай компани нь барилга угсралт, засвар, барилгын материалын худалдаа, шатах, тослох материалын худалдаа, банк бус санхүүгийн байгууллага, уул уурхай болон олон улсын тээвэр, дайрга, тоосгоны үйлдвэрлэл, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Туршлагатай мэргэжилтнүүд

20 гаруй жилийн туршлагатай, өндөр ур чадвартай инженер, архитектор болон техникийн ажилтнуудтай хамт олон. Бид Монголын хэмжээнд олон төслийг амжилттай гүйцэтгэж ирсэн.

Чанартай материал

Бид найдвартай, баталгаат нийлүүлэгчдээс барилгын хамгийн сайн чанарын материалыг ашиглан, төслүүдийн бат бөх, удаан эдэлгээтэй байдалд анхаарч ажилладаг.

Хугацаандаа хүргэх гүйцэтгэл

30 гаруй барилгын төслийг хугацаанд нь чанартай гүйцэтгэсэн туршлагатай. Төслүүдийг төлөвлөсөн хугацаа, төсвийн хүрээнд амжилттай дуусгадаг.

Бидний амжилт

80+
Төсөл
20 жил+
Ажлын туршлага
600+
Ажилчид

Үйл ажиллагааны түүхэн замнал

2003

ХӨХ БҮРДНИЙ ЭХ ХХК

БАРИЛГА УГСРАЛТ, БАРИЛГЫН МАТЕРИАЛ ХУДАЛДАА

2012

НАРАН ОЙЛ ХХК

УЛС ХООРОНДЫН АЧАА ТЭЭВЭР

2012

ХОНГОР ХОЛДИНГ ХХК

ДАЙРГА ОЛБОРЛОЛТ, ТООСГО ҮЙЛДВЭРЛЭЛ

2014

АЛТАН САН АКТИВ ББСБ

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА

2015

ШУВУУН ХАР УУЛ ХХК

ГЕОЛОГИ ХАЙГУУЛ, УУЛ УУРХАЙН ОЛБОРЛОЛТ

2024

СУВАРГАН ТАМИР ХХК

ГАЗАР ТАРИАЛАН

ШИНЭ МЭДЭЭ

Захирлын мэндчилгээ

President Photo
"Эх орныхоо хөгжил дэвшилд бид бат суурь тавьж, ирээдүй хойч үедээ үнэ цэнийг өвлүүлнэ"

Эрхэм түншүүд, хамтрагчид, харилцагчид аа, Танай байгууллага, гэр бүлд энх тунх, амжилт бүтээл, хөгжил дэвшлийг хүсэн мэндчилье.

"Хөх бүрдний эх" ХХК нь 2003 оноос хойш барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, уул уурхай, нөхөн сэргээлт, банк бус санхүүгийн чиглэлээр тууштай, шударга, чанартай үйл ажиллагаа явуулсаар өнөөдрийг хүрлээ. Бид үйл ажиллагааныхаа бүх шатанд чанарын удирдлагын тогтолцоо, мэргэжлийн багийн хүч, байгаль орчин, нийгмийн хариуцлагыг дээдэлсэн зарчмыг тууштай баримталсаар ирсэн.

Бидний гүйцэтгэсэн ажлууд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууц, үйлдвэрлэлийн барилга байгууламжууд, амьдралд өртөөлсөн хөгжил, хүний төлөө хөрөнгө оруулалт гэж бид ойлгодог.

Манай инженер, техникийн хамт олон улс орны хөгжилд хувь нэмэр оруулж, бат бэх суурь тавьж, ирээдүй хойч үедээ гэрэлт ирээдүйг бэлэглэх хариуцлага, итгэл дээр тулгуурлан ажилладаг.

Цаашид бид дэвшилтэт технологи, эко шийдэл, үндэсний инженерчлэлд суурилсан үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн, харилцагчидтайгаа илүү нягт хамтран ажиллахыг зорьж байна.

"Хөх бүрдэнд цэцэг ургадаг" гэдэг бэлгэшээлтэй үг бий. Бид энэ үзлийг даган, Монголын хөгжил цэцэглэлтийн төлөө хөрсөнд нь эх тавьж, итгэлийн суурь барьж ажилласаар байх болно.

Мөн манай хамт олон бид сэтгэл зүтгэл нэгтэйгээр 20 гаруй жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаасаа туршлага хуримтлуулж, чамлахааргүй амжилт гарган, үр дүнд хүрч ажиллаж чадсанаараа бахархдаг.

Манай компанитай хамтран ажилладаг мэргэжил нэгт эрхэм бизнесийн түншүүд, хэрэглэгч, худалдан авагч та бүхэндээ эрүүл энх амьдрал, ажил бүтээлийн амжилтыг хүсэн ерөөе!

- Нансал Энхтайван
Ерөнхий захирал

Компанийн товч танилцуулга

Эрхэм зорилго

Монгол Улсын барилгын салбарт олон улсын стандарт, байгальд ээлтэй шийдэл, тогтвортой хөгжлийг шингээсэн бүтээн байгуулалтаар үнэ цэнэ нэмэх.

Алсын хараа

Бүс нутагтаа шинэ санаачилга, найдвартай байдал, тогтвортой барилгын практик шийдлээрээ танигдсан, хамт олны хөгжилд хувь нэмэр оруулдаг тэргүүлэгч барилгын компани байх.

Уриа үг

"ХӨХ БҮРДНИЙ ЭХЭЭС ХӨГЖИЛ СҮНДЭРЛЭНЭ"

Үнэт зүйлс болон зарчим

  • Чанарын төгөлдөржилт
  • Харилцагчийн сэтгэл ханамж
  • Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавих
  • Байгаль орчны өмнө хүлээх хариуцлага
  • Шинэ санаа, өсөлт хөгжил
  • Шударга байдал ба итгэлцэл

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ЛИЦЕНЗ

16 давхар барилга байгууламж барих болон барилгын бүх төрлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл
Эрчим хүчний яам, Ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
Хайгуулын тусгай зөвшөөрөл /тоосго үйлдвэрлэл/
21-25 га талбайд дайрга олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөл
ББСБ ажиллуулах тусгай зөвшөөрөл
Газар хэвлийн нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөл
Улс хоорондын тээвэрлэлт хийх тусгай зөвшөөрөл
Certificate 1
Certificate 2
Certificate 3
Certificate 4
Certificate 5

ХҮНИЙ НӨӨЦ:

Манай компани нь нийт 741 ажилтантай.

Барилга угсралт 276 ажилтан
Уул уурхай 345 ажилтан
Тээвэр үйлчилгээ 51 ажилтан
Газар тариалан 21 ажилтан
Тоосго, дайрганы үйлдвэрлэл 40 ажилтан
Банк санхүү салбартаа 8 ажилтан

Нийгмийн харицшлага:

  • Шинэ төгсөгч инженерүүдийг дадлагажуулж, ажлын байр олгодог
  • Нийгэмд эелтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг
  • Байгаль хамгаалах олон нийтийн санаачилгад идэвхтэй оролцдог
Team Photo 1 Team Photo 2 Team Photo 3 Team Photo 4
"ЧАДВАРЛАГ ХҮНИЙ НӨӨЦ
ЧАНАРТАЙ БАРИЛГА"
Team Photo 1 Team Photo 2 Team Photo 3 Team Photo 4

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ:

ОРОН СУУЦ
23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, СОЁЛЫН ЗОРИУЛАЛТТАЙ
13
ЭМНЭЛГИЙН БАРИЛГА
3
ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
8
АЛБАН БАЙГУУЛЛАГЫН ОФФИС
5
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ
2
ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ
24

Үйл ажиллагаа

Барилга угсралт

Барилгын суурь тавихаас эхлээд бүрэн дуусгалт хүртэл бүх төрлийн барилгын ажлыг иж бүрнээр нь гүйцэтгэнэ. Үүнд орон сууцны, худалдаа үйлчилгээний болон үйлдвэрлэлийн барилгууд багтана.

  • Орон сууцны барилга угсралт
  • Худалдаа, үйлчилгээний барилга
  • Үйлдвэрийн барилга байгууламж
  • Засвар, шинэчлэлтийн ажил

Барилгын материалын худалдаа

Барилгын бүх төрлийн төслүүдэд зориулсан өндөр чанарын барилгын материал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт.

  • Цемент ба бетоны бүтээгдэхүүн
  • Арматур, төмөр хийц
  • Цахилгаан болон сантехникийн тоноглол
  • Дуусгалын материалууд

Төслүүд

Хэрэгжүүлж буй төсөл

Хэрэгжүүлсэн төсөл

Холбоо барих

Холбогдох

Хаяг:

ХАН-УУЛ ДҮҮРЭГ 3 ХОРОО, ҮЙЛДВЭРЧИН ГУДАМЖ,
ХОНГОР АПАРТМЕНТ 16-БАЙР 2 ДАВХАР

Утас:

+976 8010 8444

И-Мэйл:

info@hbe.mn

Нээлттэй цаг:

Даваа - Баасан: 9:00 AM - 6:00 PM
Бямба: 9:00 AM - 2:00 PM
Ням: Амарна

Санал хүсэлт

Байршил